Баян-Өлгий аймгийн МСҮТөв

2017-04-18 - Багшийн хөгжлийн хөтөлбөр

Хөтөлбөрийн  үндэслэл

   Нийгмийн хөгжлийн шаардлагаар дээд боловсролын салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд сургалтын кредит тогтолцоог бүрэн хэрэгжүүлснээр багшийн үйл ажиллагаа нь бэлэн мэдлэгийг дамжуулах, оюутныг албадах хэлбэрээс зайлсхийж, шинжлэн судлах, бүтээлч хэлбэрт шилжиж байгаа нь багшийн хөгжил болон сургалтын арга зүй, технологийн асуудалд шинэ байр сууринаас хандахыг шаардаж байна.

   Боловсролоор тэргүүлэнгүй хөгжилтэй орнуудын багш нар нь их хөгжиж шинэчлэгдсэн, сургалтыг либеральчилсан, харьцангуй прагматик, суралцагчдын чөлөөт сонголтонд тулгуурласан, интеграци киррикюлим чиглэлээр сургалтыг хөтлөн явуулах мэдлэг чадварт сайн суралцсан байгаагийн зэрэгцээ, сургалтыг дидактик, сэтгэл судлал, логик, социологи, хүн судлал, гүн ухаан зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр авч үздэг онолын өндөр үзэл баримтлалтай болсон байна.

    Багшийн хөгжлийн үйл явцыг бодит судалгаа, багшийн болоод сургуулийн удирдлага, сургуулийн хэрэгцээнд тулгуурлан цаг хугацаа алдалгүй зардал төсвийг нь шийдэж, орчныг бүрдүүлж, зохион байгуулах асуудал чухлаар тавигдаж байна.

   Мэргэжлийн сургалтын арга, шинэ технологи, электрон сургалт, техник тоног төхөөрөмж, сургалтад оролцогч талуудын үүрэг, үйл ажиллагаа, түүнд тавигдах шаардлага шинэчлэгдэж байгаатай холбогдож нарийн мэргэжлийн багшийн үндсэн үүргийг хянан тодотгож, түүнд нийцүүлэн багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх ажлын агуулга, хэлбэрийг цоо шинээр авч үзэх нь зүйтэй байна. Орчин үеийн дээд боловсролын салбарын хөгжлийн эрэлтэд нийцсэн өндөр мэргэжлийн багш нь багшлах ур чадвар эзэмшихээс гадна өнөөдөр үйлдвэрлэл, үйлчилгээнд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, хөдөлмөрийн зохион байгуулалтын шинэчлэлээс хоцрохгүй байхыг шаардаж байна.

  Түүнчлэн Монголын багш нарын Улсын анхдугаар зөвлөлгөөнөөс гаргасан Уриалга, Зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд "Багшийн хөгжил"  хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

 

 Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын боловсролыг хөгжүүлэх, иргэдэд үр ашигтай, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх өндөр мэдлэг, боловсрол, чадвартай багштай болсноор үйл ажиллагааны чадавхи сайтай, бие даасан хөгжил бүхий Политехникийн коллеж болон хөгжих, мэдлэгт тулгуурласан нийгэм, эдийн засгийг байгуулахад хувь нэмэр оруулахад оршино.

Хөтөлбөрийн зорилт

"Багшийн хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

  • Багш бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх бодлогын зохицуулалтын тогтолцоог бий болгох
  • Багшийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хэрэгцээт нөөцөөр хангаж, эрх зүйн орчинг бүрдүүлэх
  • Багшийн хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд нь профессорын баг, бүрэлдэхүүн сургуулиудад дэмжлэг үзүүлж, чиглүүлэх
  • Багшийг хөгжүүлэхийн тулд профессорын баг, бүрэлдэхүүн сургуулиудын үүрэг, хариуцлагыг  өндөр болгох
  • Бүрэлдэхүүн сургуулиудын хооронд багшийн хөгжлийн талаар туршлага, мэдээллээ солилцож байх сүлжээ байгуулах
  • Багш  өөрийгөө болон бусад багшийг хөгжүүлэх үүрэг хариуцлагатай болох

 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

Багш бэлтгэх талаар

  • Англи хэл дээр сургалт явуулах чадвартай багш нарын сургалтанд хамрах
  • Магистрантур, докторантур сурах
  • Мэргэжлийн салбаруудаас эрдмийн зэрэг цолтой буюу тэргүүлэх мэргэжилтнүүдийг сургалтанд хамрагдах
  • Багшийг хөгжүүлэх, мэдлэг, ур чадвар (цогц чадамж)-ыг дээшлүүлэх талаар

 Заах арга, багшлах чиг үүргийн хувьд

  • Боловсролын өндөр зэрэг, багшлах ажлын арвин туршлага бүхий ахмад багш нартай хамтран ажиллах
  • Англи хэлний мэдлэгийг дээшлүүлж гадаад дотоодын сургалтад хамрагдах
  • Багш нарт орчин үеийн сургалтын технологи, мэдээллийн технологийг эзэмшүүлэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалт-семинаруудыг өөрийн сургуулийн хэмжээнд зохион байгуулах
  • Багшийн сурган заах арга, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх
  • Багшийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх

 

Ажлын байран дээр нь багшийг хөгжүүлэх:

  • Багаар ажиллах: Багшийн суралцах багуудыг зохион байгуулах /багшийн сургах, судлах, үйлчлэх чиг үүргийн хүрээнд сонирхсон сэдвийг хамтран суралцах баг/
  • Өдөр тутмын уулзалт: хамтаараа хөгжинө гэсэн зарчмаар ажиллаж, тулгарсан асуудалд хариу өгч, шийдэлд хүрэх замаар суралцаж хөгжих
  • Шийдвэрлэх асуудалд тулгуурлан суралцах: багш мэдээллээ хайж олж авах, түүнийгээ хуваалцах, туршилт хийх, шийдэлд хүрэх ба төгсгөлд нь шинээр олсон зүйлийнхээ талаар бусаддаа мэдээлэх
    • Шавилан суралцах: илүү туршлагатай багш нар нь туршлага багатай нэгэндээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх
    • Суралцагчийн хөтөлбөр: туршлагатай болох боломж олгохын тулд  багш тухайн сургуулийн янз бүрийн ангид хичээл заах, сурган сэтгэл зүйн чиглэлээр ажиглалт хийх
    • Төслийн ажил: багшийн онцгой ур чадвар, ажлын туршлагад нь тулгуурлан тодорхой хугацааны дотор шинэ зүйлийг боловсруулах үүрэгтэй ажиллах

    Хөтөлбөрийн хүрэх үр дүн

    Багшийн хөгжил нь дэлхий нийтийн хөгжил, дэвшлийн нийтлэг хандлага, ирээдүйн боловсролын дүр төрх гэж үзэж байна. Хөгжлийн судлаачид XXI зуунд боловсролын хөгжил нь нийгмийн хөгжлөөс түрүүлж, гүн агуулгаараа боловсролын зуун болно гэж үзэж байна. Энэ утгаар аваад үзвэл, шинэ зуунд боловсролын байгууллагын ирээдүйн төрхийг багшийн хөгжил тодорхойлох болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ.

    • Багш хөгжсөнөөр профессорын баг, сургууль  МСҮТөв хөгжинө.
    • Багшийн хөгжил, сургалтын хэрэгцээг сургуулийн удирдлага, багш нар хамтран тодорхойлдог болсон байна.
    • Сургалтын агуулгыг суралцагчдын болон захиалагч байгууллага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулдаг арга зүйд шилжинэ. Ингэснээр сургалтын агуулгыг амьдралд ойртуулна.
    • Шинэ мэдлэг чадвар, туршлага бий болгосноор сайн үйл ажиллагаатай багш, сургууль, профессорын багуудыг төлөвшүүлж, МСҮТ-ийн нэр хүнд өсч, үйлчлүүлэгчдийн сургуульд итгэх итгэлийг бий болгоно.
    • Багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

       

       

       

      Түлхүүр үг

      ь Багшийн хөгжил

      ь Багшийн мэргэжил

      ь Сургалтын шинэ стандарт хэрэгжилт

      ь Сургалтын орчин

       

       

       

       

       

       

       

       

       

       

       

       

       

       

       

       

      Удиртгал

      Багш нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх системд шилжин орж байгаа орнуудын ерөнхий чиг хандлага нь сургууль төвтэй сургалтыг зонхилох болсон ба "Багшийн хөгжил" гэсэн иж бүрэн цогц асуудалд анхаарлаа төвлөрүүлэх болсон байна. Энэ талаар ЕБС-ууд өөрийн сургуулийн зорилго зорилтондоо тусган  олон сургууль санаачилгатай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй боловч үр дүн нь одоогоор сайн харагдахгүй байна. Энэ нь багшийн хөгжлийн асуудалд сургуулиуд иж бүрнээр, цогц байдлаар хандахгүй байгааг харуулж байна. Тухайн сургууль нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэдлэг боловсролтой хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх үүргээ биелүүлж, оршин тогтнож байхын тулд сургуулиа мэдлэг туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, нөгөө талаас багш хүн тэр сургуулийн багш байхын тулд мэргэжил боловсролоо дээшлүүлж, сургууль, цаашлаад нийгмийн шаардлагад нийцэж ажиллахад бэрхшээлтэй байгаа асуудлаа шийдэх хэрэгцээ шаардлага сургууль бүрийн хувьд маш онцлог байдаг. Энэ хэрэгцээ шаардлагыг уян хатан тусгаж чадвал сургалтын үр өгөөж дээшилдэг байна.

      Оршил хэсэг

      Боловсролын шинэчлэл  нийгмийн бүхий л харилцаанд нөлөөлж суралцах үйл явц зөвхөн сургуулийн хүрээний асуудал байхаа нэгэнт больжээ.

      Боловсролын харилцаанд оролцогч талуудын хамрах хүрээ, үйл ажиллагааны чиг хандлагад ч  өөрчлөлт гарч боловсролын үнэлэмж нь нийгмийн эрэлт, хэрэглэгчдийн  хэрэгцээ эрх ашигт илүүтэй чиглэх болж байна. Аливаа хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хүний хөгжил гэдгийг эрдэмтэд судлан тогтоож энэ талаар янз бүрийн онол загвар боловсруулжээ.

      Тухайлбал инновацийг хүлээж авах чадварын хөгжих орон зай нь тухайн багш сурган хүмүүжүүлэгч, хамт олноос  орчны хэрэгцээг мэдрэх чадвар, бүтээлч чадавхийн байдлаар тодорхойлогддог байна.

       

      Суралцах үйлийн конструктивист чиглэл нь суралцагчид өмнөх мэдлэгтээ түшиглэн өөрөө шинэ мэдлэг бүтээх учиртайг онцолдог бөгөөд энэ нь багшийн суралцах, хөгжих үйлэнд ч хамааралтай.

      Цаашдаа багш бид ямар байдлаар хөгжвөл илүү үр дүнтэй байх вэ?

      Ш Өөрийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлэх заах арга ур чадвараа дээшлүүлэх , өөрөө хөгжих, сургалт семинарт хамрагдах

      Ш Сургуулийн орчинд багш илүү их хөгжих боломжтой учир Багшийн хөгжлийн төвийг үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна

      Ш Мэргэжил мэдлэг ур чадвараа дээшлүүлэх багш нартай хамтран ажиллах

      Ш Цалин хангалттай бол аль ч чиглэлээр хөгжиж чадна

      Ш Бүх талаар багшийг дэмждэг байх

      Ш Удирдагч тэргүүлэгч болвол үр дүнтэй

      Ш Ахмад багш нарыг сүүлийн 5-10 жилд нь залуу багш нарыг даатган түүний дагуух үр өгөөжийг нэмэгдүүлэн хяналт тавих 

      Ш Мэргэжлийн багш нараа ашиглан сургалт явуулан компьютер англи хэл сурах хүсэлтэй байна хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Иймээс бид хаана хаанаа анхаарч өөрсдийн боломж бололцоогоо ашиглан ажиллавал БАГШ БИД ХӨГЖИЖ  БИД ХӨГЖСӨНӨӨР СУРАГЧИД МААНЬ ХӨГЖИН БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН ТӨЛӨВШҮҮЛСЭНЭЭР НИЙГЭМ МААНЬ ХӨГЖИХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Компьютерийн багш Н.Лена
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. lyena
Найзууд
© Баян-Өлгий аймгийн МСҮТөв



:-)
 
xaax